Хойд Солонгос коронавирустэй давстай ус болон халуун уух зүйлээр тэмцэж байна
Хойд Солонгос өнгөрсөн долоо хоногт коронавирусийн анхны тохиолдол бүртгэж авснаа мэдэгдсэн. Тус улсын төрийн өмчит телевиз халуурч байгаа сэжигтэй тохиолдол бүхий хүмүүст халуун юм уух, давстай усаар хоолойгоо зайлах, өвчин намдаагч, антибиотик хэрэглэх гэх мэт зөвлөгөө өгсөн байна.
Эдгээр арга нь ковидийн зарим шинж тэмдгийг намдааж болох ч эмчилгээ биш юм. Умард Солонгос цар тахалтай тэмцэхдээ гаднын орнуудын тусламж авахаас татгалзсаар ирсэн байна. Өнгөрсөн жил БНХАУ-аас тавьсан 3 сая тун вакцин нийлүүлэх саналыг хүлээн аваагүй юм. Мөн дэлхий дахинд коронавирусийн вакциныг хүртээмжтэй болгох “Covax” төслөөс тусламж авахаас татгалзжээ.
Эх сурвалж: BBC
Б.БУЯНДОРЖ